“No Kings” жагсаал 3 дахь удаагаа болж байна

АНУ-ын томоохон хотуудаар Дональд Трампын засаг захиргааны эсрэг жагсаал, цуглаан болж байна. “No Kings” нэртэй уг жагсаал Трампыг ерөнхийлөгч болсноос хойш гуравдах удаагаа болж байна. Жагсаал зохион байгуулагчдын мэдээлснээр, тэд Трампын засаг захиргааны Ираны эсрэг дайн, цагаачдын албадан гаргаж хүний эрхийн зөрчиж буй зэрэг бодлого, шийдвэрийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байгаа аж.

Зохион байгуулагчдын нэг нь хэвлэлд ярилцлага өгөхдөө, “Трамп биднийг дарангуйлагч мэтээр захирахыг хүсч байна. Гэхдээ энэ бол бүх эрх мэдэл ард иргэдэд байдаг Америк орон. Хаан болохыг хүссэн тэрбумтан, баячуудынх биш” гэж мэдэгджээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч жагсагчдыг “Трампын сэтгэцийн эмгэгт зориулсан эмчилгээний цуглаанд” оролцогчид гэж хошигножээ. Мөн энэ жагсаалыг төлбөр авч, сурвалжлах үүрэг хүлээсэн сэтгүүлчдээс өөр хэн ч тоохгүй гэж хэлсэн байна. АНУ-ын Вашингтон, Нью-Йорк, Лос Анжелес зэрэг хотод Бямба гаригт (2026.03.28) жагсаал болсон бөгөөд нийт оролцогчдын тоо одоогоор тодорхойгүй байна.

“No Kings” жагсаал 3 дахь удаагаа болж байна

“No Kings” жагсаал 3 дахь удаагаа болж байна

“No Kings” жагсаал 3 дахь удаагаа болж байна

“No Kings” жагсаал 3 дахь удаагаа болж байна

“No Kings” жагсаал 3 дахь удаагаа болж байна

“No Kings” жагсаал 3 дахь удаагаа болж байна

“No Kings” жагсаал 3 дахь удаагаа болж байна

“No Kings” жагсаал 3 дахь удаагаа болж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн