Найрсаг инээмсэглэлийн цаана нуугдах СОРИЛТУУД

“Их 7”-гийн дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 15-17-ны өдрүүдэд Францад зохион байгуулагдлаа. Чанар, агуулгын хувьд дэлхийн хамгийн онцгой бүлгэмд тооцогдох “Их 7”-гийн энэ удаагийн уулзалтад удирдагч бүр өөр өөрийн гэсэн ачаа дарамттай, дэвшүүлэх санаатай иржээ.

Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайн болон түүний эдийн засгийн үр дагаврыг нааштайгаар шийдэхийг хичээж байгаа бол Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон албан тушаалынхаа сүүлийн жилд дэлхийн тавцанд гарч, Европыг стратегийн бие даасан байдалд хүрэхийг уриалж байна.

Харин Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер албан тушаал нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа тул британичуудад хэн гэдгээ харуулахыг хүсч байна.

Жоржиа Мелонигийн хувьд нэгэн цагт Трампад нөлөөлдөг гэдгээрээ илүүрхдэг байсан ч өдгөө энэ нь сул талд тооцогдох болж. Тиймээс Трампаас зайгаа барихыг хичээх болов уу гэтэл Мелони эсрэгээрээ “Бид хэзээний л найзууд” гэж инээмсэглэн хэлжээ.

Харин Германы канцлер Фридрих Мерцэд Трамп хэрэгтэй байна. Тэрбээр уулзалтын эхний өдөр Трампад 47 гэсэн дугаартай хөлбөмбөгийн өмсгөл бэлэглэсэн нь найрсаг харилцааг хүсч буй дохио юм. Мерц Ираны дайныг шүүмжилсний дараа Трамп Германаас зарим цэргээ эргүүлэн татсан учир нь түүний ийн хүсэх нь ч аргагүй.

Тэгвэл “Их-7”-ийн удирдагчид дундаас байр сууриа бат хадгалж, амжилттай яваа хүмүүс бол Канадын ерөнхий сайд Марк Карни, Японы ерөнхий сайд Санаэ Такаичи нар байлаа.

Найрсаг инээмсэглэлийн цаана нуугдах СОРИЛТУУД

Үндсэн долоогоос гадна урилгаар Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, Египетийн ерөнхийлөгч Абдель Фатта аль-Сиси, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Катарын эмир Шейх Тамим бин Хамад Аль Тани, Арабын нэгдсэн Эмират улсын шейх Мохамед бин Заед Аль Нахьян нар “Их-7″-ийн уулзалтад хүрэлцэн иржээ.

“Их-7″-ийн удирдагчид Америкийн ерөнхийлөгчид хандсан болгоомжтой байр суурь болон магтаал сайшаалыг хослуулсан нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын өнгийг тодорхойлжээ. Трампын хувьд дэлхийн удирдагчдыг шоолж, шүүмжилж, маргаан дэгдээдгээрээ алдаршсан нэгэн. Эрх дураараа тэрбээр уулзалтын сүүлийн өдрийн эхний уулзалтад орж ирмэгцээ “Би бол босс” гэж хэлж, олныг инээлгэсэн юм.

Удирдагчид чухал бөгөөд ихээхэн маргаан дагуулдаг асуудлуудыг хэлэлцсэн ч энэ удаагийн уулзалт харьцангуй найрсаг уур амьсгалтай өрнөсөн нь олон хүнийг гайхашруулсан. Гэсэн хэдий ч хэлэлцүүлгүүдийн цаана тодорхой түгшүүр, санал зөрөлдөөн байсан нь тодорхой.

ДЭЛХИЙН СОРИЛТУУД

“Их-7”-ийн удирдагчдын хэлэлцсэн асуудлууд зөвхөн тухайн долоон улсад хамаарахгүй, эсрэгээрээ үүнийг бүх дэлхийн өмнө тулгарсан сорилт гэж ойлгох хэрэгтэй.

Орос, Украины талууд харилцан гал солилцсоор, Иранд ч энх тайван бүрэн тогтоогүй байгаа тул үргэлжилж буй дайнууд уулзалтын гол сэдэв байв.

Тэр дундаа Украины дайныг Трампын анхаарлын төвд эргэн оруулах нь холбоотнуудын нэгэн чухал зорилго байсан. Украины ерөнхийлөгч Зеленский уулзалтын хоёр дахь өдрийн өглөөний хуралдаанд “Их-7”-ийн удирдагчидтай нэгдэн оролцсон боловч уулзалт ердөө 75 минут л үргэлжилжээ. Гэхдээ яриа хэлэлцээ эерэг уур амьсгалтай болсныг Зеленский онцолсон байна. Мөн тэрбээр Орост үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг “Их-7”-ийн удирдагчдаас хүсчээ.

Харин Ираны тухайд “Их-7”-ийн удирдагчид дараагийн шатны бат бөх хэлэлцээрийг байгуулах уриалгыг Трампад хүргүүлсэн байна. Тэд Ойрхи дорнодын мөргөлдөөнийг шийдвэрлэх явц ахиц дэвшилтэй байгааг сайшаагаад, аливаа хэлбэрээр хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Гэхдээ Трамп уулзалтын сүүлийн өдөр Египетийн ерөнхийлөгч Абдель Фатта аль-Сиситэй уулзах үеэрээ “Хэрвээ надад таалагдахгүй бол тэдэн рүү дахин буудаж, дээрээс нь бөмбөг хаях болно. Тэд зүй зохистой аашлахгүй бол бид яг толгой дээрээс нь дахин бөмбөг хаяна” гэж хэлсэн байна.

Мөн АНУ Иранд хөрөнгө оруулахгүй гэдгийг дахин онцолсон байна. Эргэн сануулахад, Иран хэлэлцээрийн бүх нөхцлийг зөвшөөрсөн тохиолдолд АНУ тус улсад зориулж хөрөнгө оруулалтын сан байгуулж магадгүй гэсэн мэдэгдлүүд гарсан билээ.

Үүний зэрэгцээ “Их-7”-ийн удирдагчид худалдаа, эдийн засгийн өсөлтийг ч орхигдуулаагүй. Удирдагчид уулзалтын гурав дахь өдөр эдийн засаг болон хиймэл оюун ухааны сэдвээр хэлэлцжээ.

Трамп өнгөрсөн жил “Их-7”-ийн гишүүн орон бүрт өргөн хүрээний тариф ногдуулсан нь дэлхийн хэмжээнд худалдааны дайныг өдүүлсэн билээ. АНУ-ын Дээд шүүх энэ оны хоёрдугаар сард тарифыг хүчингүй болгосон ч Трампын засаг захиргаа тарифын заналхийллээ дахин сэргээсэн юм.

Найрсаг инээмсэглэлийн цаана нуугдах СОРИЛТУУД

Найрсаг инээмсэглэлийн цаана нуугдах СОРИЛТУУД

Найрсаг инээмсэглэлийн цаана нуугдах СОРИЛТУУД

Найрсаг инээмсэглэлийн цаана нуугдах СОРИЛТУУД

Найрсаг инээмсэглэлийн цаана нуугдах СОРИЛТУУД

Найрсаг инээмсэглэлийн цаана нуугдах СОРИЛТУУД

U.S. President Donald Trump talks with France's President Emmanuel Macron and first lady Brigitte Macron at the G7 summit, Monday, June 15, 2026, in Evian-les-Bains, France. (AP Photo/Julia Demaree Nikhinson)

Найрсаг инээмсэглэлийн цаана нуугдах СОРИЛТУУД

Найрсаг инээмсэглэлийн цаана нуугдах СОРИЛТУУД

Найрсаг инээмсэглэлийн цаана нуугдах СОРИЛТУУД

Найрсаг инээмсэглэлийн цаана нуугдах СОРИЛТУУД

Найрсаг инээмсэглэлийн цаана нуугдах СОРИЛТУУД

Найрсаг инээмсэглэлийн цаана нуугдах СОРИЛТУУД

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн