Милан Кортина 2026
АПУ ХК-ийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.
Монголын цанын спортын өнөө цагийн нүүр царай, шилдэг тамирчин Батмөнхийн Ачбадрах гурав дахь олимпдоо оролцох гэж байна. Тэрбээр 1994 оны 12 дугаар сарын 21-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд мэндэлжээ.
Б.Ачбадрах нь Монголын багийн гишүүнээр 2018 оны Пёнчаны өвлийн олимпын наадамд анх удаа оролцож, 15 км-ийн зайд 97 дугаар байрт орж байв. Харин “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд дахин оролцож, гүйлтийн цанын 15 км болон спринт төрлүүдэд өрсөлдсөн түүхтэй.
Тэрбээр олон улсын тэмцээнүүдэд ч тогтвортой амжилт үзүүлж, гүйлтийн цанын “B” зэрэглэлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж, үндэсний спортын түүхэнд нэрээ үлдээжээ.
Мөн 2025 оны 79 дэх удаагийн Солонгос улсын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 15 км классик, 30 км skating зайн төрөлд хоёр алт хүртсэн бол 2025 оны Азийн өвлийн наадамд Монгол Улсын багийн тугчийн үүргийг гүйцэтгэх хүндтэй үүргийг хүлээсэн нэгэн.
Одоо Б.Ачбадрах “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсаа гурав дахь удаагаа төлөөлөх гээд бэлтгэлээ базааж байна. 25 дахь удаагийн өвлийн олимп хоёрдугаар сарын 6-ны өдөр нээлтээ хийнэ.
Түүний ярилцлагыг энд дарж үзээрэй.