Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Цахим спортын “CS2” төрлийн энэ оны эхний томоохон тэмцээний нэг “IEM Краков 2026” тэмцээний нэгдүгээр шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр/2026.01.30/ хоёрдугаар шатанд өрсөлдөх багуудын нэрс бүрэн тодрох учиртай. Одоогоор “PARIVISION”, “G2”, “3DMAX” багууд дараагийн шатанд шалгараад буй.

Өнөөдөр 21:00 цагаас эхлэн үлдсэн тоглолтууд болох бөгөөд дээрх багууд дээр нэмэгдээд таван баг дараагийн шатанд шалгарна.

The MongolZ багийн тухайд дэлхийн чансааг тэргүүлэгчдийн нэг учир шууд хоёрдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлнэ. Бүрэлдэхүүндээ залуу тоглогч “cobrazera”-г нэгтгэсэн тэд саяхан Польш улсад газарджээ. Шинэ тоглогчтой болсон тус багийн эхний тоглолтыг монголчууд гэлтгүй дэлхий нийтээрээ сонирхон хүлээж байна.

Өмнө нь шинэ улирлыг нээж, “IEM Katowice” тэмцээн болдог байсан. Тэгвэл энэ жилээс “IEM Kатовице” халаагаа өгч, “IEM Краков” орж ирэв. Нэг сая ам.долларын шагналын сантай тэмцээний плей-оффын тоглолтууд 15 мянган хүний суудалтай ТАУРОН аренад болно.

Нэгдүгээр шатны сонирхолтой үйл явдлуудаас дурдвал домогт “s1mple” өөрийн шинэ баг болох “BC.Game”-тай оролцож байна. Өнөөдөр тэд “NIP”-ийг хожвол дараагийн шатанд шалгарна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн