Meta Muse агентаа ирэх саруудад хиймэл оюунтай нүдний шил рүүгээ оруулна. Одоо iOS, Android, Mac апп болон WhatsApp-аас ашиглаж болно. Нүдний шил дээр нэрийг нь хэлж даалгавар өгөхөд ард ажиллаад, дуусмагц мэдэгдэнэ.

Цаг захиалах, нислэгийн үнэ шалгах, бараа хайх зэрэг ажлыг гараа ашиглахгүй хийнэ гэж компани танилцуулсан. Худалдан авалт зэрэг эмзэг үйлдлийн өмнө зөвшөөрөл авна. Ямар үйлчилгээнд холбогдохыг хэрэглэгч сонгож, хүссэн үедээ салгах боломжтой. Дасгал хөтлөх, хоолны бүртгэл хөтлөх жишээг мөн дурдсан.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн