“Мэйжорын 2-р шатанд donk-ийг тоглуулсан нь сайхан санаа биш байв”

Герман улсын Кёльн хотноо цахим спортын “CS2” төрлийн Мэйжор тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр/2026.06.07/ тэмцээний хоёрдугаар шатны ээлжит тоглолтууд болж, дараагийн шатанд шалгарах багийн нэрс тодорч эхлэв.

Таамаг ёсоор “Spirit” баг ямар ч асуудалгүй дараагийн шатанд шалгарсан. Өнөө цагийн дэлхийн шилдэг “donk”-той тус багийг гуравдугаар шатнаас бус хоёрдугаар шатнаас Мэйжорыг эхлүүлсэнд гайхах олон хүн. Дүрмийн дагуу чансааны оноогоороо л тэд аяллаа эндээс эхлүүлсэн.

“Spirit” хоёрдугаар шатны багуудаа өрсөлдөгч гэж хараагүй. Эхлээд “BetBoom”-ийг 13:5-аар, дараа нь “MIBR”-ийг 13:1-ээр, эцэст нь “9z”-г 2:0 гэсэн харьцаатай тус тус буулган авсан. Мэдээж “donk” халаалтаа хийж байгаа хүн шиг л буудсан. Тэрбээр “9z”-ийн эсрэг замналынхаа хоёр дахь хамгийн шилдэг үзүүлэлтийг толилуулжээ.

Тоглолтын дараа тайлбарлагч, аналистууд “Spirit болон donk-ийг хоёрдугаар шатнаас тоглуулсан нь сайхан санаа биш байлаа. Түүнийг яаж буудаж байгааг хараач. Бот буудаж байгаа мэт л байна” гэв.

“Spirit” энэ удаагийн Мэйжорыг дасгалжуулагчгүй үргэлжлүүлж байгаа. Үндсэн дасгалжуулагч “hally” эрүүл мэндийн асуудалтай байгаа бол түүнийг түр орлож буй “S0tF1k”-ийн Шенгений виз гараагүй аж.

"Мэйжорын 2-р шатанд donk-ийг тоглуулсан нь сайхан санаа биш байв"

Мэйжорт эхний тоглолтоо хийхээс өмнө “donk” өгсөн ярилцлагадаа “Бид Vitality-ийн эсрэг өрсөлдөж чадна. Риод боломж байсан ч бид өөрсдөө бүдэрчихсэн” гэжээ.

Тэдний хамтаар залуу “FUT” баг дараагийн шатанд 3-0 гэсэн харьцаатай шалгарсан. Харин “GamerLegion”, “FlyQuest” багууд 0-3 гэсэн амжилттай хасагдав.

Өнөөдөр хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилнэ.

"Мэйжорын 2-р шатанд donk-ийг тоглуулсан нь сайхан санаа биш байв"

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн