“IEM Rio” тэмцээний гранд финалд Оросын “Spirit” болон Францын “Vitality” багууд учраа таарлаа. Ялангуяа “Spirit” найман сарын дараа дахин тэмцээний финалд шалгарсан нь онцлох үйл явдал болов. Дасгалжуулагч “hally”-гүй тэд өчигдөр/2026.04.18/ Саудын Арабын “Falcons” багийг 2-0 гэсэн харьцаатай хожиж, хэсгийн шатанд хожигдсон хариугаа авчээ.
“Spirit” багийн академийн дасгалжуулагч “S01tF1k” одоогоор түр орлон багийг дасгалжуулж байна.
“Falcons”-ийг хожсоны дараа “Spirit” багийн ахлагч “magixx” ярихдаа “G2 эсвэл Falcons-той тоглох бүрдээ бид хожигддог байсан учир одоо сайхан байна. Бидний эсрэг kyousuke, m0NESY нар сайн тоглодог. Тэднийг зогсоох хэн нэгэн хэрэгтэй байсан учир өөрөө энэ ажлыг гардан гүйцэтгэхээр шийдсэн дээ” гэв.
Харин “Vitality”-ийн эсрэг тоглох талаараа “Тэдэнтэй тоглохыг удаан хүлээлээ. Бид одоо багаараа сайн тоглож байгаа учир тэдэнтэй тоглохыг хүсэж байлаа. Магадгүй бид нэг мап дээр хожиж чадна” гэж егөөдөн хэлжээ.
Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс “Vitality”-г гранд финалд хожсон багт 100 мянган ам.доллар өгнө гэж зарласан билээ. Гранд финал өнөөдөр шөнө 01:00 цагаас эхэлнэ. Түүнээс өмнө 21:30 цагт хүрэл медалийн төлөөх тоглолт бий.