БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорац (Korea Tourism Organization, KTO)-ын КТО Улаанбаатар төлөөлөгчийн газар болон Tapa хамтран Монголын аялагчдад зориулсан тусгай хөнгөлөлтийн аяныг хэрэгжүүлж эхэллээ. KTO нь БНСУ-ын Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны харьяа төрийн өмчит байгууллага бөгөөд Солонгос улсыг олон улсад сурталчлах, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад зориулсан төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ.
Тус аяны хүрээнд Tapa платформоос БНСУ чиглэлийн нислэгийн тийз худалдан авсан зорчигчид БНСУ-ын нэр хүндтэй аялал жуулчлалын үзвэр үйлчилгээний газруудад 25-40 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.
Мөн 6-р сарын 22-ноос эхлэн 10-р сарын 1-ний хугацаанд Tapa платформоор дамжуулан БНСУ чиглэлийн нислэгийн тийз худалдан авсан эхний 1,300 хэрэглэгчдэд 7 хоногийн хүчинтэй, 5GB дата бүхий eSIM-ийг бэлгэнд олгох бөгөөд аялагчид Солонгост буусан даруйдаа интернэт ашиглах боломжтой юм. Энэхүү урамшуулал нь аяллын үеийн холбоо, мэдээллийн хэрэгцээг хангахын зэрэгцээ нэмэлт зардлаа хэмнэх боломжийг бүрдүүлж байна.
Энэхүү аян нь Монгол жуулчдад БНСУ-ын шилдэг үзвэр үйлчилгээний газруудыг илүү хямд үнээр үзэж сонирхох боломж олгохоос гадна үнэгүй дата eSIM ашиглан аяллаа илүү тав тухтай, хялбар төлөвлөх нөхцөлийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Хөнгөлөлтөө хэрхэн авах вэ?
Tapa платформоос БНСУ чиглэлийн нислэгийн тийз худалдан авсан зорчигчид энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тийз худалдан авсны дараа Солонгост үзвэр, үйлчилгээний газруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхүүд болон дата eSIM идэвхжүүлэх купон кодыг таны бүртгэлтэй имейл хаягт илгээх бөгөөд мөн Tapa апп доторх “Бэлэг” цэсэд давхар байршуулах болно.
Тара-тай хамт БНСУ – д хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой газруудыг хүргэж байна.
СӨҮЛ ХОТ
ЛОТТЕ АКВАРИУМ – 30% ХӨНГӨЛӨЛТ

Сөүл хотын төвд байрлах Лотте Аквариум нь дэлхийн өнцөг булан бүрийн далайн амьтдыг нэг дороос үзэх боломжтой орчин үеийн томоохон аквариум юм. Акул, далайн хав, оцон шувуу зэрэг олон төрлийн амьтдыг ойроос үзэх боломжтой бөгөөд гэр бүл, хүүхэдтэй аялагчдад тохиромжтой.
Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 31 хүртэл
СӨҮЛ СКАЙ – 30% ХӨНГӨЛӨЛТ

Лотте Ворлд Тауэрын 123 давхарт байрлах Сөүл Скай нь Сөүл хотыг 360 градусаар тольдон харах боломжтой, Сөүл хотын хамгийн өндөр цэг юм. Шилэн шалтай хэсэг болон оройн гэрэлт хотын үзэмж нь жуулчдын хамгийн их сонирхдог хэсгүүдийн нэг билээ.
Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 31 хүртэл
НАНТА ТОГЛОЛТ – 40% ХӨНГӨЛӨЛТ

Нанта бол Солонгосын хамгийн алдартай соёлын тоглолтуудын нэг бөгөөд хөгжим, хошин үзүүлбэр, хоол хийх урлагийг хослуулсан өвөрмөц шоу юм. Хэлний мэдлэг шаарддаггүй тул бүх насны жуулчдад тохиромжтой.
Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 12 дугаар сарын 31 хүртэл
БУСАН ХОТ

БУСАН ЛОТТЕ ВОРЛД ТОГЛООМЫН ПАРК – 30% ХӨНГӨЛӨЛТ
Үлгэрийн хотыг санагдуулам хэв маягаар бүтээн байгуулсан Бусан Лотте Ворлд нь сүүлийн жилүүдэд Бусан хотын хамгийн их зорин очдог аяллын газруудын нэг болсон. Бусан хотыг аялахаар зорьж буй хэн бүхэн тус тоглоомын төвд цагаа зугаатай өнгөрүүлэх боломжтой.
Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 31 хүртэл
BUSAN X THE SKY – 25% ХӨНГӨЛӨЛТ

Хэүндэ далайн эргийн дэргэд байрлах энэхүү ажиглалтын цамхаг нь Бусан хотын тэнгэр баганадсан барилгууд болон үзэсгэлэнт эргийн шугамыг нэг дороос харах боломжийг олгодог. Шилэн тавцантай хэсэг нь жуулчдын хамгийн их зураг авдаг цэгүүдийн нэг юм.
Хөнгөлөлтийн хугацаа: 2026 оны 12 дугаар сарын 31 хүртэл