Оскарын хоёр удаагийн шагналт Кейт Бланшетт Лондоны Үндэсний театрт тоглож буй Electra/Persona жүжгийн есдүгээр сарын 18-ны тоглолтын төгсгөлд үзэгчдэд ханджээ. Театр бол утсанд сатааралгүй хамтдаа үзэх цөөн газрын нэг, тоглолтын төгсгөлд жүжигчдийг бичлэг хийх нь таатай биш гэж тэр хэлсэн.
