Иран: Дайнд амиа золиослоход бэлэн хосуудын хуримыг нийтэд нь хийж өгөв

Ираны эрх баригчид нийслэл Тегеран хотод АНУ, Израилийн эсрэг дайнд амиа золиход бэлэн гэж тангарагласан хосуудын хуримыг нийтэд нь хийж өглөө. Хурим Даваа гаригт /2026.05.18/ Тегеран дахь хэд хэдэн томоохон талбайд зохион байгуулагдсан бөгөөд хэдэн зуун хос оролцжээ. Дайны үе үргэлжилж байгаа тул ард иргэдийн сэтгэл санааг өргөх зорилгоор хуримыг телевизээр шууд дамжуулсан байна.

Өөрийгөө золиослох гэх хөтөлбөрт гарын үсэг зурсан хосууд цахилгаан станцын гадаа гинжин хэлхээ үүсгэж зогсоцгоох зэргээр эх орныхоо төлөө амиа өргөхөд бэлэн гэж тангараглажээ.

Энэхүү олон нийтийн хурим нь улс орны эв нэгдэл, дайны бэлэн байдлыг харуулах гэсэн өргөн хүрээтэй хүчин чармайлтын нэг хэсэг юм. Тухайн өдөр Тегераны хэд хэдэн талбайд цэргийнхэн майхантай гарч, буу хэрэглэх аргыг хүмүүст заажээ.

Хуримлагч хосууд пулемёт суурилуулсан цэргийн жийпээр Имам Хоссейны талбайд ирээд, гэрлэлтээ батлуулсан байна. Гэрлэлт батлах тайзыг бөмбөлөг болон дээд удирдагч Аятолла Можтаба Хаменеин зургаар чимсэн байв. Зөвхөн Имам Хоссейн талбайд л гэхэд 110 хос гэрлэжээ. Тегеран даяар бусад талбайд өөр олон 100 хос гэрлэсэн байна. Улс орон дайн дажинтай байгаа ч гэлээ залуу хүмүүс гэрлэх эрхтэй гэж хуримлагч хосуудын төлөөлөл ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: CBS NEWS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн