Цахим спортын “CS2” төрлийн ээлжит томоохон тэмцээн Бразилын Рио-де-Жанейро хотод эхлэх гэж байна. Intel Extreme Masters цувралын Риогийн тэмцээн үеийн үед цуутай болдог. Тэмцээний уур амьсгал, багуудын өрсөлдөөн, үзэгчдийн галзуурал гээд олон түүх бий. Тиймээс энэ удаад ч IEM Rio 2026 олны анхаарлыг татаж байна.
Тэмцээний формат ба оролцох багууд
IEM Rio 2026 нь маргааш/2026.04.13/ эхэлж, дөрөвдүгээр сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ. Эхний шатанд 16 багийг найм, наймаар нь хоёр хэсэгт хувааж, хоёр хожигдвол хасагдах дүрэмтэй. Хэсэг бүрээс гурван баг цааш шалгарна. Хэсгийн тэргүүн багууд шууд хагас шигшээд шалгарч, хоёр болон гуравдугаар байранд орсон багууд шөвгийн наймд өрсөлдөнө.
Плей-оффын бүх тоглолт (3-р байрны төлөөх тоглолттой хамт) дөрөвдүгээр сарын 17–19-нд Farmasi Arena-д болно.
Нийт шагналын сан: $1,000,000
Оролцох 16 баг:
- Шууд урилга (Valve чансаагаар): Team Vitality, Team Falcons, Team Spirit, Natus Vincere, MOUZ, Aurora Gaming, B8 Esports, Legacy, G2 Esports, Team Liquid, 3DMAX
- Дэлхийн сонгон шалгаруулалт: HOTU, Gentle Mates
- Америкийн урилга: Passion UA, FURIA
- Америкийн сонгон шалгаруулалт: RED Canids
Онцлог нь Бразилын гурван баг болох FURIA, Legacy, RED Canids эх орондоо өрсөлдөнө.
Гол фаворит багууд
1. Team Vitality
Өнөөгийн хамгийн хүчтэй баг. Энэ улиралд дөрвөн тэмцээнд оролцож, гуравт нь түрүүлсэн. Ялангуяа BLAST Open Spring 2026-д түрүүлсэн нь тэдний формыг баталж байна. ZywOo-ийн гайхалтай тоглолт тэднийг №1 фаворит болгож байна.
2. FURIA
Өнгөрсөн улирлын төгсгөлд гурван дараалан түрүүлж дэлхийн тэргүүн баг болсон ч сүүлийн саруудад форм унасан. Гэсэн ч эх орондоо, фэнүүдийнхээ өмнө тоглоно гэдэг асар том давуу тал.
3. Natus Vincere (NAVI)
IEM Rio 2024-ийн аварга. Мөн ESL Pro League Season 23-д түрүүлсэн. Дасгалжуулагч B1ad3-ийн тактик, залуу од makazze гээд маш аюултай бүрэлдэхүүн тэдэнд бий.
4. Aurora Gaming
Тогтвортой байдал хамгийн том давуу тал. Дөрөв дараалсан тэмцээндээ плей-оффт шалгарсан. Ахлагч MAJ3R, мөн woxic, Wicadia нарын буудалт гайхалтай байгаа.
5. PARIVISION
BLAST Bounty Winter 2026-д түрүүлж, PGL Cluj-Napoca 2026-д дэд байр эзэлсэн. Тэд Team Falcons-ыг хоёр ч удаа плей-оффт хожсон.
Асуулт: Vitality ялалтын буухиагаа үргэлжлүүлэх үү, эсвэл шинэ аварга төрөх үү?