Японд бодит цалингийн хэмжээ буурчээ

Японд бодит цалин 2025 онд дөрөв дэх жилдээ дараалан буурлаа. Үнийн өсөлт цалингийн нэмэгдлийг давж, ажилчдын худалдан авах чадварыг бууруулжээ.

Хөдөлмөрийн яамнаас Даваа гаригт /2026.02.09/ танилцуулсан урьдчилсан мэдээллээр, инфляцыг тооцсон бодит цалин 2024 онтой харьцуулахад 1.3 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, цалин нэмэгдсэн ч хүмүүс өмнөхөөсөө бага зүйл худалдан авах болжээ.

Ажилчид сард дунджаар 2,200 ам.доллар авч байсан бөгөөд үүнд илүү цаг, урамшуулал багтсан байна. Энэ нь иений ханшаар 2.3 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд инфляцыг тооцохгүйгээр таван жил дараалан өссөн цалингийн хэмжээ юм. Тухайлбал суурь цалин  хоёр хувиар өссөн. Урамшуулал болон нэмэгдэл орлого 3.8 хувиар нэмэгдсэн байна

Гэсэн хэдий ч хэрэглээний үнэ цалинтай харьцуулахад илүү хурдан өссөн тул бодит орлого буурсан байна.

Хөдөлмөрийн яам цалин нэмэгдсэн шалтгааныг 2024, 2025 оны хаврын цалингийн хэлэлцээрүүдийн үр дүн болон ажиллах хүчний хомсдолтой холбон тайлбарласан байна. Гэхдээ инфляц цалингийн өсөлтөөс давж гарсаар байгаа тул ажилчид бодитоор ашиг хүртэж чадахгүй байгааг мөн онцолжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн