ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Япон улс Оросын түүхий нефтийг импортлохыг хүсвэл эсэргүүцэхгүй гэж мэдэгджээ. Тухайлбал, ОХУ-ын Гадаад хэргийн яам саяхан Лавровын орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагыг нийтэлсэн бөгөөд үүнд тэрбээр Ираны нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн нефтийн үнэ өсөж байгааг онцолсон байна.
Лавровын хэлснээр, Япон улс барууны ОХУ-ын эсрэг хоригийг дэмжиж байгаа. Гэхдээ Оросын нефтийн хамаарлаа багасгахад хүндрэлтэй байгаа гэж Японы гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү хэлсэн тухай дурдсан байна. Тиймээс ОХУ эдийн засгийн харилцаа, гэрээг улс төрийн хэрэгсэл болгон ашиглахгүй гэж Лавров мэдэгдсэн байна.
Ойрх Дорнод дахь хурцадмал байдлын улмаас Япон улс бүс нутгаас гадна нефтийн шинэ эх үүсвэр хайж байгаа юм. Энэ сарын эхээр Оросын Алс Дорнод дахь Сахалин-2 төслөөс гарсан түүхий нефть Эхиме мужийн нэгэн нефть боловсруулах үйлдвэрт хүргэгдсэн байна.