Япон улс ирэх сард нефтийн нөөцөө гаргана

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ ирэх сард нефтийн хангамжийг тогтвортой байлгахын тулд улсын нөөцөөс нэмэлт нефть гаргана гэж мэдэгдлээ. Тус улсын засгийн газрын бүх сайд нар цугларч, Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас үүссэн нефтийн хангамжийн асуудлыг хэлэлцсэн байна. Такаичи хэлэхдээ, Япон улс Ормузын хоолойгоос өөр зам, эх үүсвэрээр нефть авахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд энэ жилийн хэрэгцээг хангах хангалттай нөөцтэй гэж үзэж байна.

Тэрбээр мөн тавдугаар сарын эхээр эсвэл түүнээс хойш улсын нийт хэрэглээний ойролцоогоор 20 хоногт хүрэх хэмжээний нефтийг нөөцөөс гаргана гэж онцолжээ.

Мөн барилгын ажил болон автомашины засварт ашигладаг будаг шингэлэгчийн хангамжид хүмүүс санаа зовж байгааг дурдсан. Тэрбээр Үйлдвэрийн сайд Азакайва Рюосэй болон дэд бүтэц, тээврийн сайд Канеко Ясүши нарт нийлүүлэлтийн сүлжээний саад бэрхшээлийг арилгахыг үүрэг болгожээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн