Хулганууд “Techno”-г зогсоож, дийлсэнгүй

Цахим спортын “CS2” төрлийн ээлжит тэмцээн болох “BLAST Rotterdam” эхэлсэн. 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 өрсөлдөж байгаа бөгөөд Монголын “The MongolZ” баг орон нутгийн цагаар өчигдөр/2026.03.19/ эхний тоглолтоо хийв.

Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагч “maaRaa” хүндэтгэн үзэх шалтгааны улмаас багтайгаа хамт байхгүй байгаа. Гэхдээ түүний эзгүйд “The MongolZ”-ийнхон үүргээ 100 хувь давуулан биелүүлэв.

Хулганууд "Techno"-г зогсоож, дийлсэнгүй

“The MongolZ” хамгийн сүүлд 2024 оны Шанхайн Мэйжорын хэсгийн шатанд “MOUZ”-ийг ганц мапын тоглолтод хожиж байснаас хойш арван мап, таван тоглолт дараалан хожигдоод байсан юм. Ийм хар цувралаа зогсоохоор өчигдөр серверт орж ирсэн. Даалгавар ч амжилттай биелж, хүчирхэг өрсөлдөгчөө бүр 2-0 гэсэн харьцаатай буулган авч, хариугаа авчээ.

Дээрх тоглолтод “Techno” LAN тэмцээний хамгийн шилдэг мапын тоглолтоо толилуулж, багаа хожилд хөтлөв. Мөн “910” болон “cobrazera” нар нэмэх үзүүлэлттэй тогложээ.

Эхний “Nuke” мап дээр “MOUZ” илүү эхэлсэн ч хоёрдугаар хагаст СТ талаасаа “The MongolZ” хариуг нь барьж, 13-11-ээр хожсон. Удаах “Inferno” мап дээр Монголын баг тоглолтыг бүрэн удирдаж, 13-3 гэсэн харьцаатай ялав.

“The MongolZ” баг маргааш шөнө “Vitality”-тай тоглоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн