Киргизстаны Үндэсний хөрөнгө оруулалтын агентлаг болон “China Energy Engineering Corporation”-ийн хөрөнгө оруулалтын нэгж хамтран сэргээгдэх эрчим хүч болон томоохон төслүүдийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах талаар хэлэлцжээ.
Хятадын тал Киргизстанд нийт 700 МВт хүчин чадалтай цахилгаан станцууд барихад нэг тэрбум ам.доллар хүртэл хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Үүнд 500 МВт-ын нарны эрчим хүч, 200 МВт-ын салхин эрчим хүчний станц багтаж байгаа юм. Киргизстан улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийг стратегийн чухал зорилт гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Талууд уулзалтын дараа хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийг боловсруулж, хөрөнгө оруулалтын төслүүдийг бодит түвшинд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.