Хөлбөмбөгийн ДАШТ: Дэлхийн хүмүүсээ, Мексикт тавтай морил

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Урт удаан хүлээсэн 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга өндөр үүдээ орон нутгийн цагаар өчигдөр/2026.06.11/ нээлээ. Эхний тоглолт, нээлт, дуу гээд бүхий л уур амьсгал, өнгө, чимэг нь 2010 оны дэлхийн аваргыг санагдуулав. Учир нь тухайн үед Өмнөд Африкт хөлбөмбөгийн дэлхийн аварга болж, эхний тоглолт тус улсын шигшээ баг болон Мексикийн хооронд болж, Шакира алдарт “Waka Waka” дуугаа дуулж байсан.

Хөлбөмбөгийн ДАШТ: Дэлхийн хүмүүсээ, Мексикт тавтай морил

Тэгвэл энэ жил ч Мексик болон Өмнөд Африкийн багууд нээлтийн тоглолтод дахин таарч, Шакира ч “Dai Dai”-г нээлтэд дуулав. Колумб дуучнаас гадна Италийн алдарт дуучин Андреа Бочелли болон сүүлийн үед од болоод буй “EJAE” нар хамтран “DNA” хэмээх дууг дуулсан нь олны таашаалд нийцжээ.

Хөлбөмбөгийн ДАШТ: Дэлхийн хүмүүсээ, Мексикт тавтай морил

Гурав дахь удаагаа дэлхийн аваргыг зохион байгуулж буй Мексикийн ард түмэн хөлбөмбөгийн спортод үнэхээр дуртай, хайртай болох нь харагдсан. Мексикийн дуучин Лила Даунс “Дэлхийн хүмүүсээ, Мексикт тавтай морил” хэмээн нээлтийн арга хэмжээг эхлүүлсэн.

Хөлбөмбөгийн ДАШТ: Дэлхийн хүмүүсээ, Мексикт тавтай морил

Эхний тоглолт болсон Ацтек цэнгэлдэх нь 1970 болон 1986 оны дэлхийн аваргын финалыг хүлээн авсан түүхтэй, агуу цэнгэлдэх.

Холливудын алдарт жүжигчин, Мексик гаралтай Сальма Хайек талбайд гарч “Энэ цэнгэлдэхэд бид Канад, АНУ-ын хамтаар 48 орны далбааг угтан авлаа. Мексикчууд бид энд, дэлхийн аварга эхэлж байгаагаар бахархаж байна” гэв.

Хөлбөмбөгийн ДАШТ: Дэлхийн хүмүүсээ, Мексикт тавтай морил

Мексик улсад цалингаа нэмүүлж, тэтгэврийн хуулиа өөрчлөх хүсэлтэй мянга, мянган багш нар ажил хаяж, эсэргүүцлийн жагсаал хийж байгаа учир элдэв үймээнээс сэргийлж, хамгаалалтыг чангатгажээ.

Хөлбөмбөгийн ДАШТ: Дэлхийн хүмүүсээ, Мексикт тавтай морил

Нээлтийн тоглолтод Мексик өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай буулган авлаа. Энэ хэсгийн нөгөө тоглолтод Өмнөд Солонгосын шигшээ баг Чехийг 2-1 гэсэн харьцаатай хожив.

Хөлбөмбөгийн ДАШТ: Дэлхийн хүмүүсээ, Мексикт тавтай морил

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн