Дешамын ээж таалал төгсч, Норвегийн эсрэг Францыг удирдахгүй

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Францын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дидье Дешамын ээж таалал төгсчээ. Тиймээс Дешам Франц руу буцаж, ээжтэйгээ салах ёс гүйцэтгэх аж. Ингэснээр Норвегийн эсрэг хэсгийн сүүлийн тоглолтод багаа удирдахгүй гэнэ.

Франц болон Норвегийн аль хожсон нь хэсгээ тэргүүлж, дараагийн шатанд шалгарах учиртай.

Дешамын ээж таалал төгсч, Норвегийн эсрэг Францыг удирдахгүй

Дешамын эзгүйд түүний туслах дасгалжуулагч Гая Стефан багаа удирдаж, тоглолтод оролцоно. Францын шигшээ баг хэсгийн эхний тоглолтдоо Сенегалыг 3-1 гэсэн харьцаатай, дараа нь Иракийг 3-0 гэсэн харьцаатай хожсон билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн