COP17-гийн үеэр нийтийн тээврийн тодорхой чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал энэ сарын 17-28-нд Улаанбаатар хотод үргэлжилнэ.

Энэ үеэр дэлхийн 196 орны зочид төлөөлөгч хүрэлцэн ирэх бөгөөд авто замын ачааллыг багасгах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хаах учир тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус энэ сарын 17-ны 06:00 цагаас эхлэн 120 мянгат-Дүнжингарав худалдааны төв-Нарантуул зах гэсэн маршрутаар үнэ төлбөргүй үйлчилнэ. Иргэд, гадны зочид, төлөөлөгчдөд үйлчлэх автобус, авто машинд тусгай тэмдэг наах юм.

Мөн энэ үеэр такси үйлчилгээ эрхлэгчдэд зөвшөөрөл өгөх, төлбөр тооцооны системийг хэрхэн зохицуулахыг Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэн, шийдэх ажээ. 

COP17-гийн үеэр нийтийн тээврийн тодорхой чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн