Циркчид 7 хоног үнэ төлбөргүй тоглоно

“Циркийн 7 хоног” арга хэмжээ илүү өргөн хүрээнд, илүү сонирхолтой хэлбэрээр зохион байгуулагдахаар болжээ. Монголын циркчид, циркийн хамтлаг, продакшнууд нэгдэн Сүхбаатарын талбай дээр долоо хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна. Энэхүү “Циркийн 7 хоног” арга хэмжээг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байна үндэсний циркийн урлагийг олон нийтэд ойртуулах, хүүхэд залуучуудад сурталчлах зорилготой юм.

Тоглолтууд дөрөвдүгээр сарын 22-ноос эхэлж, өдөр бүр гурван удаа буюу өглөө, өдөр, оройн хуваарьтайгаар тоглогдоно.

Үзэгчид акробат, уран нугаралт, илбэ, алиалагчийн үзүүлбэр зэрэг циркийн олон төрлийн гайхамшигт үзүүлбэрийг нэг дороос үнэ төлбөргүй үзэх боломжтой. Энэхүү арга хэмжээ нь Гэр бүл, хүүхдүүдэд зориулсан чөлөөт цагийн соёлтой сонголт болох. Мөн монголын циркийн урлагийг олон нийтэд таниулах. Уран бүтээлчдийг дэмжих, тэдний ур чадварыг сурталчлах зэрэг олон ач холбогдолтой аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн