Боксын Азийн аварга Монгол Улсад болно

Боксын насанд хүрэгчдийн “Улаанбаатар-2026” Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн 2026 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 10-ны хооронд “Аса Арена”-д болно. Энэ удаагийн Азийн аваргад Монгол Улсаас эрэгтэй ес, эмэгтэй зургаан тамирчин оролцохоор бэлтгэлээ хангажээ.

Ойрх Дорнодын бүс нутагт үүссэн нөхцөл байдлын улмаас Арабын орнууд энэ удаагийн тэмцээнд оролцох боломжгүй болсон байна. Харин одоогоор 25 орны 250 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм.

Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 60 кг-д Б.Буяндалай, 65 кг-д Т.Энхтөр, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д Г.Далай, 85 кг-д Д.Бариахаан, 90 кг-д Г.Энхсанаа, +90 кг-д Х.Бекнур нар багтжээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Намуундарь, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д Т.Номин-Эрдэнэ, 60 кг-д М.Намуун, 65 кг-д М.Цэцэгдарь нар өрсөлдөх юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн