БНСУ 2030-аад оны дунд үед анхны цөмийн шумбагчаа танилцуулна

Өмнөд Солонгос улс 2030-аад оны дунд үе гэхэд анхны цөмийн хүчин чадалтай шумбагчаа танилцуулахаар төлөвлөж байна. Бүтээн байгуулалтын ажлыг дотооддоо хийж гүйцэтгэнэ гэдгийг тус улсын Үндэсний батлан хамгаалахын яам зарлалаа. Цөмийн шумбагч нь бага түвшинд баяжуулсан ураны түлш ашиглах ба зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын үүргийг дагаж мөрдөнө. Өөрөөр хэлбэл, энэ санаачилгыг цөмийн зэвсгийн аливаа амбицаас ялгаж салгаж ойлгох хэрэгтэйг онцолж буй юм.

Засгийн газар энэ санаачилгыг “Jangbogo N” төсөл гэж нэрлэжээ. “N” гэдэг нь “next generation”, “nuclear-powered” буюу “дараагийн үе”, “цөмийн хүчин чадалтай” гэсэн утгуудыг илэрхийлнэ.

Шинэ шумбагчийг 2030-аад онд танилцуулж, улмаар 2040 оноос урьтан байршуулахаар төлөвлөжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны аравдугаар сард Ли Жэ Мёнтой уулзахдаа цөмийн шумбагч хөгжүүлэх Сөүлийн хүчин чармайлтыг дэмжинэ гэж амласан билээ. Улмаар талууд дээд хэмжээний уулзалтын үеэр гэрээ хэлэлцээр хийсэн тул цөмийн шумбагчийн төлөвлөгөөг боловсруулсан нь энэ юм.

Цөмийн шумбагч нь усан доор тэсвэрлэх чадвар сайтай, илүү хөдөлгөөнтэй тул уламжлалт дизель хөдөлгүүртэй шумбагч онгоцтой үйл ажиллагааны чадавхийн хувьд харьцуулах аргагүй. “Энэ бол зүгээр нэг хөлөг онгоцны үйлдвэрийн төсөл биш, харин үндэсний стратегийн төсөл” гэдгийг Үндэсний батлан хамгаалах яам мэдэгдэв. Мөн үйлдвэрлэлийн явцад Солонгосын цөмийн болон усан онгоцны үйлдвэрлэлийн салбарын хосолсон чадавх шаардлагатайг онцолж байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн