Бээжин-Пёньян чиглэлийн шууд нислэг үйлдэж эхэлжээ

“Air China” компани Бээжингээс Пёньян руу нисэх шууд нислэгээ өнөөдрөөс (2026.03.30) эхлүүлжээ. Тус чиглэлийн нислэг зургаан жил завсарласан байсан бөгөөд Хойд Солонгос улс Хятадтай галт тэрэгний үйлчилгээгээ сэргээснээс хойш аажмаар хилээ нээж байгаагийн нэг илрэл юм. Хоёр орны хооронд зорчих хөдөлгөөн 2020 оноос хойш буюу “Covid-19”-ын улмаас зогсонги байсан.

Цаашид “CA121” нислэг нь Бээжингийн Үндэсний нисэх онгоцны буудлаас 08:05 цагт хөөрч, Пёньяны Сунан олон улсын нисэх буудалд 11:00 цагт газардах юм. Эдийн засгийн ангиллын билет ойролцоогоор 200 ам.доллар байх бол буцах нислэг өдрийн цагаар төлөвлөгдсөн байна. Одоогоор зөвхөн албан ёсны болон тусгай зорилготой хүмүүс л хил даван зорчих боломжтой. учир нь Пёньян аялал жуулчлалын визийг хязгаарласаар байна. Хятад болон Хойд Солонгосын хооронд өдөр тутмын галт тэрэгний үйлчилгээ энэ сард сэргэсэн. Гэсэн хэдий ч ихэвчлэн хоосон явж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн