Бээжин дахин 19 албан тушаалтныг огцруулжээ

Хятад улс Ши Жиньпин даргын хамгийн ойрын хүн гэгддэг цэргийн генерал Жан Юшиаг албан тушаалаас нь огцруулаад удаагүй байна. Тэгвэл ирэх долоо хоногт болох улс төрийн хамгийн том хурал “Two Sessions”-ийн өмнө дахин 19 албан тушаалтныг Бээжин огцрууллаа. Тэдгээрийн ес нь цэргийн салбарынхан байна. Албан ёсны мэдэгдлийг Хятадын хууль тогтоогч дээд байгууллага Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн Байнгын хороо хийв.

Төрийн хэвлэлд мэдээлснээр, албан тушаалаасаа огцорсон хүмүүсийн тоонд Хятадын Ардын чөлөөлөх армийн газрын хүчний командлагч Ли Чиаомин, мөн армийн тэнгисийн хүчний командлагч Шен Жинлон нар багтжээ. Цаашилбал, Өвөрмонголын намын дарга асан Сун Шаочон тэргүүтэй мужийн албан тушаалтнууд ч багтсан байна.

Ши Жиньпин сүүлийн жилүүдэд авлигын эсрэг кампанит ажлыг идэвхтэй өрнүүлсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард цэргийн есөн генералыг албан тушаалаас нь огцруулсан билээ. Үүнээс хойш албан тушаалтнуудыг олноор нь огцруулсан анхны тохиолдол энэ болж байна.

“Two Sessions”-д оролцохоор ирэх долоо хоногт мянга мянган төлөөлөгч Бээжинд ирнэ. Чуулган гуравдугаар сарын 4-11-ний хооронд үргэлжлэх ба засгийн газрын таван жилийн төлөвлөгөөг энэ үеэр зарлана.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн