Аун Сан Су Чигийн ялыг хөнгөрүүлсэн байж магадгүй

Мьянмарын ардчиллын төлөөх удирдагч Аун Сан Су Чигийн ялыг цэргийн дэмжлэгтэй засгийн газар хөнгөрүүлсэн байж магадгүй байна. Тодруулбал, олон мянган хүнд өршөөл үзүүлэх зарлиг Баасан гаригт гарсан бөгөөд Аун Сан Су Чи үүнд багтжээ.

Аун Сан Су Чи өдөөн хатгалга, авлига зэрэг гэмт хэргийн улмаас 27 жилийн ял эдэлж байсан. Гэхдээ түүний ялыг хэдэн жилээр хөнгөрүүлсэн нь тодорхойгүй байна.

2021 оны хоёрдугаар сард болсон төрийн эргэлтээс хойш Ан Сан Су Чи хоригдож байна. Түүнийг буруутгаж буй бүх хэрэгт буруутай нь тогтоогдвол нийт ялын хэмжээ 100 жил ч болж магадгүй гэж тухайн үед хэвлэлүүд мэдээлж байлаа. Эцэст нь тэрбээр эх орноосоо урвасан, авлига авсан, харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг хэргээр 27 жилийн хорих ял сонссон.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн