Цахим спортын “CS2” төрлийн “PGL Cluj-Napoca 2026” тэмцээн үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө Монголын “The MongolZ” баг Францын “Vitality” багтай тоглож, 1-2 гэсэн харьцаатай хожигдлоо.
Тоглолтын эхний мап “Mirage” дээр тоглоход “The MongolZ” баг хожиж, дэлхийн тэргүүн багийг барьц алдуулсан. Харамсалтай нь “Dust2” болон “Nuke” дараалан хожигдов.
Шийдвэрлэх “Nuke” мап дээр “The MongolZ” баг сайн эхлэлийг тавьсан ч эсрэг багийнхаа эко, форс раундуудыг аргалж чадсангүй. “Vitality” багийн ахлагч “apEX” тоглолт дууссаны дараа “Та нар биднийг Mirage дээр хожих аргаа олжээ” гэжээ.

Ийнхүү “The MongolZ” баг нэг хожиж, нэг хожигдсон амжилттай боллоо. Тэдний дараагийн өрсөлдөгч Украины “B8” баг бөгөөд өнөөдөр/2026.02.16/ 19:00 цагаас тоглоно. Харин “Vitality” баг “MOUZ”-тай тоглоно.