АНУ-ын хэлэлцээчдийн Москва дахь уулзалт 3 цаг үргэлжиллээ

АНУ-ын хэлэлцээчид болох Стив Виткофф, Жаред Кушнер нар Давосын чуулганаас Москваг зорьсон билээ. Тэдний Путинтэй хийсэн уулзалт гурван цаг гаруй үргэлжилснийг Кремль мэдэгдэв. Виткофф, Кушнер нар Пүрэв гаригийн /2026.01.22/ орой Москвад ирсэн бөгөөд уулзалт үүрийн 03:00 цаг өнгөртөл үргэлжилсэн гэв.

Талууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард уулзахад уулзалт таван цаг орчим үргэлжилж байсан билээ.

Путин энэ удаагийн уулзалтын үеэр АНУ-ын хэлэлцээчдэд “Газар нутгийн асуудлыг түрүүлж шийдээгүй цагт урт хугацааны тохиролцоонд хүрнэ гэж байхгүй” гэж хэлснийг Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаковын мэдэгдэв. Мөн Орос улс Украины хямралыг улс төр, дипломат аргаар шийдвэрлэхийг чин сэтгэлээсээ хүсч байгааг илэрхийлсэн гэлээ.

Хэдийгээр уулзалт бодитой бөгөөд бүтээлч болсон гэж байгаа ч ОХУ эцсийн шийдвэр гартал тулааны талбарт довтолгоогоо үргэжллүүлнэ гэв.

Дашрамд дурдахад, Давосын чуулганы үеэр АНУ, ОХУ, Украин улсууд Арабын нэгдсэн Эмиратад гурван талт хэлэлцээ хийх тохироонд хүрсэн. Энэ мэдээлэл үнэн гэдгийг мөн Юрий Ушаков баталгаажуулжээ. Абу Дабиг зорих Оросын багийг Тагнуулын ерөнхий газрын дарга Игорь Олегович Костюков тэргүүлнэ. АНУ-тай хийсэн өнөөдрийн хэлэлцээтэй холбоотойгоор Оросын төлөөлөгчид ерөнхийлөгч Путинээс нарийн зааварчилгаа авсан гэдгийг мөн Ушаков хэлэв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн