Сур харвааны ААШТ-д Казахстаны харваачид тэргүүлжээ

ТУРКЕСТАН, 2026 оны гуравдугаар сарын 22 /Kazinform/. Наурызын баярын үеэр уламжлалт сур харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Туркестан хотод болж өнгөрлөө. Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний нийлбэр дүнгээр 4 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн Казахстаны шигшээ баг тэргүүлжээ.

Олон улсын уг тэмцээнд Казахстан, Узбекистан, Монгол, Киргиз, Хятад, Энэтхэг, Орос, Умард Кипр, Тайланд, Турк зэрэг 10 орны 100 гаруй тамирчин оролцсон байна.

Сур харвааны ААШТ-д Казахстаны харваачид тэргүүлжээ

Тус тэмцээнд медаль хүртсэн Казахстаны тамирчид бүгд уламжлалт сур харвааны үндэсний шигшээ багийн гишүүд юм. Казахстаны уламжлалт сур харвааны холбооны ерөнхийлөгч, Мажилисын /парламент/ депутат Нартай Сарсенгалиев хэлэхдээ “Өнөөдөр Казахстаны харваачид дэлхийн чансааны нэгдүгээр байрт бичигдэж байна. 2024 онд манай мэргэн харваачид Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүлсэн. Өнгөрсөн онд БНСУ-д болсон Дэлхийн цомын тэмцээнд анх удаа түрүүлж, саяхан Узбекистанд болсон тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн. Өнөөдөр манай шигшээ баг Азийн аварга боллоо” хэмээн онцолжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн