Туул голыг сүйтгэхийг эсэргүүцсэн иргэд Маршалын гүүрэн дээр жагсаж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой “Туулын хурдны зам” төсөл 2026 оны гуравдугаар сарын 15-нд албан ёсоор эхэлсэн талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн билээ.

Тус төслийг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, ойр орчмын бургас, улиасыг нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан ч өдгөө 26 га талбайн улиас, 17 га талбайн бургасыг “хядаж” эхэлжээ. Тэгвэл өнөөдөр /2026.03.21/ “Туулын хурдны зам” барихын тулд байгаль орчноо сүйтгэхийг эсэргүүцсэн иргэд Маршалын гүүрэн дээр жагсаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн