Тусгай стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг манай “гуравдагч хөрш” Япон Улстай хүн төвтэй “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотолсныг Гадаад харилцааны яам мэдээллээ.

Тэрбээр хоёр улсын орон нутаг, бүс нутаг хоорондын шууд хамтын ажиллагааг дэмжих, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахын ач холбогдлыг онцолсон байна.

Элчин сайд М.Игавахара 2027 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд бүхий л түвшний харилцан айлчлал, солилцоог эрчимжүүлэхэд анхаарахаа илэрхийлжээ. 

Тусгай стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн