Аваргуудын лигийн шөвгийн 8-д өрсөлдөх багууд тодорлоо

ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 19 /TASS/. Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн хариу тоглолтод Английн “Ливерпүүл” баг Туркийн “Галатасарай” багийг талбайдаа 4:0-ээр хожсоноор шөвгийн 8-д шалгарлаа. 

“Энфилд” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын гоолуудыг Доминик Собослаи (25 дахь минутад), Уго Экитике (51), Райан Гравенберх (53), Мохаммед Салах (62) нар хийжээ. Нэмэлт цагийн 4 дэх минутад Салах торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж чадсангүй.

Эхний тоглолтод “Галатасарай” 1:0-ээр хожжээ. 1/4 шигшээд “Ливерпүүл”  баг Францын “Пари Сен-Жермен” багтай тоглоно.

Өчигдөр болсон шөвгийн 16-гийн бусад хариу тоглолтод Английн “Тоттенхэм” баг Испанийн “Атлетико Мадрид”-ыг 3:2-оор, Германы “Бавари Мюнхен” баг Италийн “Аталанта”-г 4:1-ээр хожсон байна. Шөвгийн 8-д “Атлетико Мадрид” Испанийн “Барселона” багтай, “Бавари Мюнхен” баг “Реал Мадрид”-тай,  Английн “Арсенал” баг Португалын “Спортинг” багтай тоглоно.

Шөвгийн 8-ын эхний тоглолтууд дөрөвдүгээр сарын 7, 8-нд, хариу тоглолтууд дөрөвдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн