ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 2 сарын үзүүлэлт танилцуулна

-Өнөөдөр болох үйл явдал- 

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 16 //. 

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 2 сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.

11:30 цагт: Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан цаг үеийн нөхцөл байдлын талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.

12:00 цагт: “Мистер” хамтлаг “Энхийн манаанд” 28 жилийн дараах анхны бие даасан тоглолтынхоо талаар хэвлэлийн хурал Үндэсний мэдээллийн төвд хийнэ.

-“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” 7 хоногийн үйл ажиллагаа Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд болно. 

-“Хаан” галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна. 

Үзэсгэлэн:

-Төрийн шагналт, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Цэгмэдийн “Үлэмжийн чанар” уран бүтээлийн үзэсгэлэн Монгол арт галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.

-“Бүхэл” эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 16-ныг хүртэл гарна.  

-“Нэг өдрийн Цагаан дара эх” үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 16-ныг хүртэл гарна. 

Хилийн чанадад: 

-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн