Нутгийн төв хэсгээр өнөөдөр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй байна

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 15 //. Манай орны нутгийн төв хэсгээр өнөөдөр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. 

Ихэнх нутгаар салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -7-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -1-6 градус хүйтэн, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8+13 градус, бусад нутгаар +2+7 градус дулаан байна.  

Маргааш баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,  мөн энэ сарын 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн