-Өнөөдөр болох үйл явдал-
Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 16 //.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 2 сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.
11:30 цагт: Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан цаг үеийн нөхцөл байдлын талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
12:00 цагт: “Мистер” хамтлаг “Энхийн манаанд” 28 жилийн дараах анхны бие даасан тоглолтынхоо талаар хэвлэлийн хурал Үндэсний мэдээллийн төвд хийнэ.
-“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт” 7 хоногийн үйл ажиллагаа Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд болно.
-“Хаан” галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
Үзэсгэлэн:
-Төрийн шагналт, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Цэгмэдийн “Үлэмжийн чанар” уран бүтээлийн үзэсгэлэн Монгол арт галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-“Бүхэл” эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 16-ныг хүртэл гарна.
-“Нэг өдрийн Цагаан дара эх” үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.