Нутгийн 45 хувьд нь цас хайлаагүй байна

Монгол орны нийт нутгийн цасны хэмжээг өнгөрсөн 10 хоногийнхтой харьцуулахад 20 хувиар багасжээ.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээлснээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 45 хувь нь цастай байлаа. Үүнээс Увсын Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Наранбулаг, Цагаанхайрхан, Ховдын Үенч, Алтай, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Асгат, Их-Уул, Говь-Алтайн Тонхил, Бугат, Хөвсгөлийн Цэцэрлэг, Улаан-Уулын баруун, Цагааннуур, Цагаан-Үүр, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Хушаат, Дорнодын Чойбалсанд цасны зузаан 21 см-ээс дээш, нягт нь 0.16-0.39 г/см3 байв. 

Нутгийн 45 хувьд нь цас хайлаагүй байна

Мөн Баян-Өлгийн Булган, Увсын Сагил, Түргэн,  Давст, Тэс, Ховдын Булган, Завханы Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Алдархаан, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Булганы Тэшиг, Хангал, Орхон, Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Алтанбулаг, Цагааннуур, Шаамар, Баруунбүрэн, Баянгол, Орхонтуул, Орхон, Мандал, Түшиг, Зүүнбүрэн, Сүхбаатар, Сайхан, Дархан-Уулын Дархан, Шарынгол, Орхон, Хонгор, Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтийн Өмнөдэлгэр, Баян-Адрага, Батширээт, Биндэр, Хэрлэн, Өлзийт, Жаргалтхаан, Баянмөнх, Гурванбаян, Дорнодын Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Хэрлэн, Цагаан-Овоод цасны зузаан 11-20 см, нягт нь 0.11-0.30 г/см3, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.07-0.37 г/см3 нягттай байлаа.

Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Нөмрөг, Баян-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Хүдэр суманд цасны зузаан хамгийн зузаан буюу 31-38 см байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн