Судалгааны дүнгээр Олон улсын шатрын холбоонд бүртгэлтэй 119 гишүүн орноос Монгол Улс эмэгтэй шатарчдын оролцоо, хөгжлөөр дэлхийд тэргүүлжээ.
Индексийг Монгол Улс 89.26 оноогоор тэргүүлж, Шри Ланка 86.99, Уганда 84.62 оноотой удаалав. Тэгвэл АНЭУ 77 дугаар байрнаас 73 байраар урагшилж, дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдсэн нь хамгийн том өсөлт аж. Мөн Мальдив 50 байраар урагшилж, 13-р байрт орсон байна.
