ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 8 /Irna/. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан төрийн телевизээр хийсэн мэдэгдэлдээ тус улс “хөрш орнууд руугаа довтолсонд” уучлалт хүсжээ.
“Дайралтад өртсөн хөрш орнуудаасаа бид уучлалт хүсэх ёстой. Манай удирдагч, командлагчид, шавь нар минь дайсны ширүүн довтолгооны улмаас амь үрэгдсэн. Манай зэвсэгт хүчин улс орныхоо газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд өөрсдийгөө золиослоход бэлэн байна. Командлагчид байхгүй үед тэд газар нутгаа нэр төртэй, бүх хүч чадлаараа хамгаалахын тулд шаардлагатай бүх зүйлийг бие даан хийсэн. Бид хөрш орнууд руугаа довтлохоор төлөвлөөгүй, тэд бол бидний ахан дүүс, бид тэдэнтэй хамтран энх тайван, амар амгаланг тогтоохыг хичээж байна” гэж Ираны Ерөнхийлөгч мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ, Түр удирдагчдын зөвлөлөөс “хөрш орнууд Иран руу довтлоогүй бол цаашид цохилтын бай болох ёсгүй” гэсэн шийдвэр гаргасныг мэдэгдээд, энэ асуудлыг дипломат аргаар шийдэх ёстой гэдгийг нэмж дурдсан байна.
Өмнө нь Ираны эрх баригчид Техранд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээж байгааг мэдээлжээ.