Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 6 //. -Өнөөдөр болох үйл явдал-
Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр тохиож байна
11:30 цагт: ХУД-ийн 8-р хороонд хэрэгжүүлэх “Шүншиг гэгээн” гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн нээлт “Шүншиг 3” төсөл, бизнес үйлчилгээний төвд болно.
12:00 цагт: Ээжүүд нийслэлийн орлогч даргын уриалгыг эсэргүүцэн, эрхээ хамгаалж Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
18:00 цагт: Хадны зураг дахь эмэгтэйчүүдийн дүрслэл “Алтайн Венера” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг Улсын Хүүхэд Залуучуудын Театрын тайзнаа толилуулна.
-Уран бүтээлч Б. Мартын анхны бие даасан “8-ны цэцэгс” үзэсгэлэнг “Норпэй арт галерей”-д дэглэнэ.
-“Музейн нээлттэй өдрүүд” -ийг энэ сарын 7-ныг хүртэл зохион байгуулна.
-Мазаалай баавгайг хамгаалах өдрийг тохиолдуулан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөгийг энэ сарын 6-ныг хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулна.
-“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Мөнгөн мод-2025” наадмын материалыг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
-“Хаан” галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
Үзэсгэлэн:
-МУЭ-ийн гишүүн зураач МУСТА Л.Даваанямын “Хүн цэцэг” бие даасан үзэсгэлэн “Hue art gallery”-д энэ сарын 14-нийг хүртэл гарна.
-“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд хүрнэ.
-“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн Богд хааны ордон музейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Улаан-Үд хотын үзэсгэлэнгийн ФСК төвд Монгол-Оросын хамтарсан “Хаврын үзэсгэлэн” энэ сарын 8-ныг хүртэл гарна.
-Олон улсын бобслей ба скелетоны холбооны /IBSF/ ивээл дор болдог Дэлхийн цомын тэмцээн Германы Кёнигсзе хотод болж байна.
-Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Орон нутагт:
Архангай хамгийн “АРА Комплекс”-т хаврын морин тойруулгын уралдаан нээлтээ хийнэ.