“Бушер” АЦС-ын барилгын ажил зогсжээ

МОСКВА, 2026 оны гуравдугаар сарын 4 /Kazinform/. Ираны “Бушер” атомын цахилгаан станцын /АЦС/ шинэ блокуудыг барих ажил зогссон боловч манай компанийн хувьд уг төсөл урьдын адил гол төслүүдийн нэг хэвээр байх болно гэж Оросын “Росатом” корпорацийн захирал Алексей Лихачев мэдэгдлээ.

“Байлдааны ажиллагаа явагдаж байгаа учраас нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан таамаглахад хэцүү, бид АЦС-тай цаг тутамд холбоо барьж байна. Харин Ираны цөмийн эрчим хүчний агентлагийн удирдлагатай одоогоор холбоо тогтоож чадаагүй байна” гэж “Росатом”-ын тэргүүн хэлэв.

Одоогоор станцад 639 хүн байгаагаас агаарын цохилтууд завсарлах хооронд зарим нь Техран хотод шилжин байрласан бол зарим нь тус улсаас гарч явсан байна. Хэвлэлүүдэд мэдээлснээр, “Бушер” АЦС байрладаг Ираны Бушир хот бөмбөгдөлтөд өртжээ.

Ташрамд дурдахад, Алматы мужид “Балхаш” АЦС-ыг барьж буй олон улсын консорциумыг тэргүүлдэг “Росатом” корпорацийн удирдлага саяхан мэдээлэхдээ, тус корпорацид харьяалагддаг гурван компани Их Британийн хоригийн жагсаалтад орсон гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн