Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Өчигдөр /2026.03.02/ Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан “Эх орончдын өдөр”-т зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан боллоо.  

Тус барилдааны нэгийн даваанд өмнөх хоёр өдрийн барилдаанд дараалан түрүүлж ховор амжилтын эзэн болсон Улсын арслан Э.Батмагнай, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харъяат сумын заан Б.Баасантогтохтой оноолт таарч, өвдөг шороодсон. Тэгвэл сумын заан Б.Баасантогтохын хувьд “Монгол бөхийн өргөө”-ний хамгаалалтын албанд ажилладаг аж.

Энэхүү барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан С.Сүхбат үзүүрлэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн