КУАЛА-ЛУМПУР, 2026 оны хоёрдугаар сарын 1 /RIA Novosti/. 2025/26 оны улирлын Ази тивийн хөл бөмбөгийн Аваргуудын лигийн Баруун бүсийн шөвгийн 16-гийн эхний тоглолтуудыг Ойрх Дорнод дахь нөхцөл байдлаас шалтгаалан хойшлуулснаа Азийн хөл бөмбөгийн холбоо (AFC) мэдэгджээ.
Тоглолтууд гуравдугаар сарын 2, 3-нд Абу-Даби, Доха, Дубай хотуудад болохоор товлогдсон байсан боловч дараагийн мэдэгдэл хүртэл хойшлуулжээ. Харин Азийн хөл бөмбөгийн холбооны клубүүдийн энэхүү тэмцээнд оролцож буй Зүүн бүсийн багуудын тоглолтууд анхны хуваарийн дагуу үргэлжлэх ажээ.
“AFC нөхцөл байдлыг анхааралтай ажигласаар байгаа бөгөөд тоглогчид, багууд, албаны хүмүүс болон хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдлыг тууштай хангахад анхаарна” гэж тус холбооны мэдэгдэлд дурдсан байна
Бямба гарагт АНУ, Израилын цэргүүд Ираны нийслэл Техран болон бусад хотод цохилт өгсний дараа бүс нутгийн байдал хурцадсан. Ираны тал хариуд нь пуужин, нисгэгчгүй нисэх онгоцуудаар Бахрейн дахь АНУ-ын Тавдугаар флотын штаб болон Катар, АНЭУ дахь цэргийн баазууд руу, мөн Израил дахь цэргийн бай руу довтолжээ. Ираны дээд удирдагч Али Хаменеи цохилтын үеэр амь үрэгдсэн талаар мөн мэдээлсэн юм.