ВЕНА, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 / Kazinform/. ОПЕК+ бүтцэд хамрагддаг 7 орон, тэдгээрийн дотор Казахстан улс энэ оны есдүгээр сард тогтоосон олборлолтын түвшнийг ирэх 12 дугаар сард хэвээр хадгалахаар тохиролцлоо. Энэ тухай ОПЕК-ийн цахим хуудсанд мэдээлснийг Kazinform агентлаг дамжууллаа.

Өчигдөр буюу ням гарагт Саудын Араб, ОХУ,  Ирак, Кувейт, Казахстан, Алжир, Оманы төлөөлөгчид цахим уулзалт хийж, дэлхийн газрын тосны зах зээл дэх нөхцөл байдал, ирээдүйн төлөвийг хэлэлцсэн байна.

Уулзалтын эцэст оролцогчид 2026 оны есдүгээр сард тогтоосон нефть олборлолтын албан ёсны квотыг 2026 оны 12 дугаар сард хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Дээрх 7 улс Хамтын ажиллагааны тунхаглалын заалтуудыг чанд сахин мөрдөхөө илэрхийлэв. Мөн цаашдаа газрын тосны зах зээл дэх нөхцөл байдлыг үнэлж дүгнэхийн тулд сар тутам уулзалт хийж байхаар тохиролцсон байна.

Дараагийн цахим уулзалт 2026 оны 11 дүгээр сарын 29-нд болно.

Ташрамд дурдахад, энэ оны 1-9 дүгээр сарын хугацаанд Казахстан улс 69.4 сая тонн нефть олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.3 хувиар буурсан байна. Харин түлш шатахууны үйлдвэрлэл 2.4 хувиар өсжээ. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх