Ерөнхий сайд Н.Учрал аравдугаар сарын 31-нд Диспетчерийн үндэсний төв, Дулааны III, IV цахилгаан станцад ажиллаж, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлсэн засвар, шинэчлэлийн ажлын явцыг хянан, нэмэлт үүрэг өглөө.

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг Ерөнхий сайд өнгөрсөн хавар буюу дөрөвдүгээр сараас эхлүүлж, Дулааны III, IV цахилгаан станцад ажилласан бөгөөд албаныханд үүрэг даалгавар өгч, шаардлагатай, тулгамдсан санхүүжилтийг нь шийдвэрлэсэн юм. Тэр үеийн айлчлалын талаар өмнө нь мэдээлсэн.

Өвлийн их ачаалал ба чадлын дутагдал

Диспетчерийн үндэсний төв нь эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг 24 цагийн турш шуурхай удирдлагаар хангаж, зохицуулдаг. Ерөнхий сайдын хавар өгсөн үүрэг даалгаврын биелэлт 92.5 хувьтай үргэлжилж байгааг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням хэллээ.

Монгол Улсын эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадал 1905 МВт, харин төвийн бүсийн хэсэгт 1797 МВт байдаг. Үйлдвэрлэлийн зөрүүг ОХУ-аас импортолсон эрчим хүчээр нөхдөг. 2026-2027 оны өвлийн их ачааллын үед төвийн бүсийн хэрэглээ 1956 МВт хүрнэ гэж тооцоолжээ. Чадлын дутагдлыг БНХАУ-аас авах 80 МВт, шинээр ашиглалтад орох Сүхбаатарын 70 МВт-ын ДЦС-аар хангахаар төлөвлөсөн байна.

Ерөнхий сайдын хэлснээр энэ өвөл цахилгааны хэрэглээ 120-150 МВт-аар өсөх тооцоо байна. Үйлдвэрлэх хүчин чадал, хэрэглээ бараг тэнцэж, нөөц тоноглолгүй ажиллах эрсдэлтэй бөгөөд Дулааны IV цахилгаан станцын нэг зуух зогсоход л хэрэглэгчдийн цахилгааныг 100 МВт-аар хязгаарлах нөхцөл үүсэж болзошгүй. Ийм нөхцөлд алдаа гаргаж болохгүй, цахилгааны хэрэглээ, үйлдвэрлэлийн тэнцлийг цаг тутам хянахыг тэрээр анхааруулав.

Мөн гэнэтийн гэмтэл, саатал, импортын цахилгаан доголдсон үед хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах, шинээр холбогдох эх үүсвэрүүдийн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хангах, эдийн засгийн үр ашигтай диспетчерийн зохицуулалт хийх чиг үүрэгтээ анхаарч ажиллахыг тус төвийнхөнд үүрэг болгов.

Ерөнхий сайд “Засгийн газар 2026 онд шийдэх ёстой бүхнийг шийдсэн. Станцуудын үндсэн тоноглолын нэн яаралтай засварт Засгийн газрын нөөцөөс 5.45 тэрбум төгрөг гаргасан. Өнгөрсөн өвөл цахилгаан станцуудын зуух, тоног төхөөрөмжид 158 удаа гэмтэл, саатал гарсан. Сая Дарханы дулааны цахилгаан станцад техникийн гэмтэл гарлаа. Энэ өвөл ийм нөхцөл байдал дахин давтагдах учиргүй. Анхаарч хичээж ажиллах хэрэгтэй байна. Станцуудаа хэвийн ажиллуулах, иргэдээ тог, дулаанаар тасалдуулахгүй байх нь та бүхний хичээл зүтгэлээс хамаарна. Асуудал байвал шууд хэл. Шийдэх боломжтой бүх асуудалд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Мөн сэргээгдэх, нүүрс гээд боломжит бүх хувилбараар эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Төсвөөс гадна хувийн хэвшлийн санхүүжилтийг татан оролцуулна. Сэргээгдэхийн анхны аукционаар 400 сая гаруй ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татсан” гэж ярилаа. Дарханы дулааны цахилгаан станцад гарсан гэмтлийн дараа Шадар сайд Н.Номтойбаяр тус станцад ажилласныг бид мэдээлсэн.

Дулааны III, IV станцын засвар, шинэчлэл

Дулааны III цахилгаан станцын долоо, есдүгээр турбогенераторын шинэчлэлд 90 тэрбум төгрөг зарцуулжээ. Засгийн газрын нөөц сангийн 2.1 тэрбум төгрөгөөр тус станцын дөрөв, наймдугаар зуухны халах гадаргууг шинэчлэх ажлыг бүрэн дуусгасан. Шинэчлэлийн үр дүнд зуухны халах гадаргуугийн элэгдэл, гэмтлээс үүдэлтэй төлөвлөгөөт бус зогсолтын эрсдэл буурч, 2026–2027 оны өвлийн их ачааллын үед цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах нөхцөл сайжирчээ.

Станцын удирдлагуудын хэлснээр эдгээр засвар, шинэчлэлийн ажил хийгдээгүй бол нийслэлийн хэрэглэгчдийг дулаан, цахилгаан эрчим хүчээр хязгаарлах эрсдэл бодитой байсан бөгөөд 2026-2027 оны өвөл хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах нөхцөл бүрджээ.

Ерөнхий сайд Дулааны III цахилгаан станцад засвар, шинэчлэлийн ажлаа эрчимжүүлж, долдугаар турбогенераторыг энэ оны арван хоёрдугаар сард ашиглалтад оруулах, есдүгээр турбогенераторын шинэчлэлийг ирэх оны эхний улиралд дуусгахыг үүрэг болголоо. Тус станцын тавдугаар турбогенераторыг шинэчлэх 37.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусган УИХ-аар хэлэлцүүлж байна.

Дулааны IV цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Тус станц Засгийн газрын нөөц хөрөнгөөс 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, гуравдугаар зуухны халах гадаргууг бүрэн шинэчилсэн. Станцын зүгээс 89 МВт-ын өргөтгөлдөө Хөгжлийн банкнаас авсан 253 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах асуудлыг судалж, дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдад дахин уламжиллаа.

Шинэ эх үүсвэр ба санхүүжилт

Ерөнхий сайд дараа нь 300 МВт хүчин чадалтай дулааны VI цахилгаан станцыг барихаар төлөвлөж буй “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн талбайд ажиллаж, техник, эдийн засгийн үндэслэл болон бусад бэлтгэл ажлыг хурдасгах үүргийг албаныханд өглөө. Станцыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын 60 мянган айл өрхийг цахилгаанаар, 52 мянган өрхийг дулаанаар хангана.

2027 оны улсын төсвийн төсөлд эрчим хүчний салбарт, тухайлбал ДЦС-VI зэрэг шинэ эх үүсвэр, барилга байгууламжид 1.041 их наяд төгрөг, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 16.2 тэрбум төгрөг тусгасан байсан. Зарим хөрөнгө оруулалт зогсож байгаа ч санхүүжилтийн өөр эх үүсвэрээр шийдвэрлэж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Засгийн газар энэ өвөл цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх болон засвар шинэчлэлд 186.2 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн тодотголоор шийдвэрлэсэн. Импортын цахилгаан, үйлдвэрлэлийн үнэ тарифын өсөлтийг өрхөд оногдуулахгүй байлгахад 107.3 тэрбум төгрөгийн татаас олгох бол цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлд 78.9 тэрбум төгрөг хуваарилаад байна.

Хэлэлцэх 22

22 сэтгэгдэл “ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА”-д
  1. Бат-Эрдэнэ хэлэхдээ:

    Ерөнхий сайд өнгөрсөн хавраас эхлүүлсэн бэлтгэлийг өнөөдөр хянаж байгаа нь зөв алхам. Гэхдээ 92.5 хувийн биелэлт гэж байгаа нь бүрэн биш байна шүү.

  2. Диспетчерийн төв 24 цагийн турш ажилладаг нь мэдэгдэж байсан ч энэ өвөл нөөц тоноглолгүй ажиллах эрсдэл өндөр байна гэж сонсогдож байна.

  3. Дулааны IV станцын нэг зуух зогсоход 100 МВт-аар хязгаарлах нөхцөл үүсэж болзошгүй гэж бичсэн. Энэ нь бодитой эрсдэл үү?

  4. Сарангэрэл хэлэхдээ:

    Засгийн газрын нөөцөөс 5.45 тэрбум төгрөг гаргасан нь сайн. Гэхдээ өнгөрсөн өвөл 158 удаа гэмтэл гарсан байсан шүү.

  5. Төвийн бүсийн хэрэглээ 1956 МВт хүрнэ гэж тооцоолсон. Чадлын дутагдлыг БНХАУ-аас 80 МВт-аар нөхөх төлөвлөгөө хэр найдвартай вэ?

  6. Сүхбаатарын 70 МВт-ын ДЦС шинээр ашиглалтад орох гэж байна. Хугацаандаа орж чадах уу?

  7. Ерөнхий сайд алдаа гаргаж болохгүй гэж үүрэг өгсөн. Өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад давтагдах эрсдэл байгаа.

  8. Алтанцэцэг хэлэхдээ:

    Сэргээгдэхийн аукционаар 400 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт татсан гэж дурдсан. Энэ нь өвлийн ачааллыг хэрхэн нөхөх вэ?

  9. Болдбаатар хэлэхдээ:

    Цахилгааны хэрэглээ 120-150 МВт-аар өсөх тооцоо байна. Үйлдвэрлэл бараг тэнцэж байгаа нь нөөцгүй ажиллах гэсэн үг.

  10. Номин-Эрдэнэ хэлэхдээ:

    Дарханы станцад техникийн гэмтэл гарсан гэж бичсэн. Энэ өвөл ийм зүйл давтагдахгүй гэж найдаж байна.

  11. Иргэдээ тог, дулаанаар тасалдуулахгүй байх нь станцуудын хичээл зүтгэлээс хамаарна гэж хэлсэн. Энэ үнэн үү?

  12. Диспетчерийн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хангахыг үүрэг болгосон. Одоогийн нөөц хэр хангалттай вэ?

  13. Өнгөрсөн хавраас эхлүүлсэн бэлтгэл 92.5 хувьтай үргэлжилж байна. Үлдсэн хэсгийг хэрхэн нөхөх вэ?

  14. Засгийн газар 2026 онд шийдэх ёстой бүхнийг шийдсэн гэж хэлсэн. Гэхдээ өвлийн эрсдэл хэвээр байна шүү.

  15. Төмөрбаатар хэлэхдээ:

    Импортын цахилгаан доголдсон үед хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргахыг үүрэг өгсөн. Энэ нь бэлэн үү?

  16. Станцуудын үндсэн тоноглолын нэн яаралтай засварт нөөцөөс мөнгө гаргасан нь дэмжлэг. Гэхдээ гэмтэл давтагдахгүй байх нь чухал.

  17. Баярсайхан хэлэхдээ:

    Төвийн бүсийн суурилагдсан хүчин чадал 1797 МВт. Хэрэглээ түүнээс давж болзошгүй.

  18. Ерөнхий сайд нэмэлт үүрэг өгсөн. Станцууд хэвийн ажиллах эсэх нь одоогийн бэлтгэлээс хамаарна.

  19. Гэнэтийн гэмтэл, саатал гарвал хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлах нөхцөл үүсэж болзошгүй гэж бичсэн. Энэ нь санаа зовоож байна.

  20. Сэргээгдэх болон нүүрсээр эх үүсвэр нэмэгдүүлэхэд анхаарч байна гэж хэлсэн. Хувийн хэвшлийн санхүүжилтийг татах нь зөв алхам.

  21. Энэ өвөл цахилгааны хэрэглээ өсөх тооцоо гарсан. Нөөц тоноглолгүй ажиллах эрсдэлийг хэрхэн бууруулах вэ?

  22. The preparation for winter energy supply is critical for Mongolia. Hope the measures taken will prevent any disruptions.

Сэтгэгдэл үлдээх