Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авч байна. Уг хуулийн төсөл нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг тогтоох, санхүүгийн хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохицуулагч байгууллагын хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэж байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг тусгах зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн эхний өдөр Монголын банкны холбоо, Банк бус санхүүгийн байгууллагын холбооны гишүүн байгууллагууд болон санхүүгийн салбарын бусад төлөөлөл оролцож,  хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилттэй холбоотой асуудлаар санал солилцлоо. Хэлэлцүүлгийг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар удирдан явуулж, оролцогчдын санал, байр суурийг нээлттэй сонсон, холбогдох асуудлуудыг хэлэлцэв.

Хуулийн төсөлд санхүүгийн хэрэглэгчид гэдэгт санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаар сонирхож байгаа болон авч буй хувь хүн, түүнчлэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн холбогдох заалтад хамаарах бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг хамруулж байна. Харин санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид гэдэгт Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрөл, бүртгэлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийг хамруулжээ. Тухайлбал, банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үнэт цаасны болон даатгалын компани, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг санхүүгийн салбарын оролцогчдод уг хуулийн зохицуулалт үйлчлэхээр тусгав.

Хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эрх, үүргийн тэнцвэрийг хангах, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ил тод байдлыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин сайжрах ач холбогдолтой. Мөн зохицуулагч байгууллагууд санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хяналт шалгалт хэрэгжүүлэх, иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг дэмжсэнээр санхүүгийн салбарын хариуцлагатай, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх, иргэдийн санхүүгийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн судалж, хуулийн төслийг боловсронгуй болгох, санхүүгийн салбарын онцлог болон зохицуулалтын хэрэгжих боломж, талуудын байр суурийг харгалзан үзэх юм.

Хэлэлцэх 23

23 сэтгэгдэл “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байн”-д
  1. Энэ хуулийн төсөл хэрэглэгчдийн эрхийг хамгаалахад чухал алхам. Банкны үйлчилгээний нөхцөлийг илүү тодорхой болгох хэрэгтэй.

  2. Олон нийтээр хэлэлцүүлж байгаа нь сайн. Хүмүүс санаа бодлоо хэлэх боломжтой болсон уу?

  3. Зээлийн хүү болон нэмэлт төлбөрийн талаар илүү нарийн зохицуулалт оруулах ёстой гэж бодож байна.

  4. Сарангэрэл хэлэхдээ:

    Хэрэглэгчид ойлгомжгүй гэрээнд гарын үсэг зурах тохиолдол их. Энэ хууль түүнийг багасгах уу?

  5. Санхүүгийн байгууллагууд хэрэглэгчдэд илүү ил тод мэдээлэл өгөх үүрэгтэй болгох нь зөв.

  6. Хэлэлцүүлэгт оролцохыг хүсэж байна. Ямар аргаар санал гаргах вэ?

  7. Банкны картны аюулгүй байдлын талаар тусгай заалт оруулбал сайн.

  8. Алтанцэцэг хэлэхдээ:

    Олон жил хүлээсэн хэрэглэгчийн эрх хамгааллын хууль. Хожимдсон ч гэсэн ахиц.

  9. Болдбаатар хэлэхдээ:

    Хэрэглэгч гомдол гаргахад хялбар болгох механизмыг тодорхойлох хэрэгтэй.

  10. Энэ төсөл батлагдвал жижиг бизнесүүдэд ч тус болно гэж бодож байна.

  11. Хуулийн төслийг уншаад үзсэн. Зарим зүйл тодорхой бус байна.

  12. Хишигсүрэн хэлэхдээ:

    Олон нийтийн санал авч байгаа нь зөв арга. Илүү олон хүн оролцвол сайн.

  13. Бат-Эрдэнэ хэлэхдээ:

    Зээлийн даатгал, батлан даалтын талаар илүү анхаарах ёстой.

  14. Хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг хамгаалах заалт хангалттай юу?

  15. Банкууд илүү хариуцлагатай болгох энэ алхам сайшаалтай.

  16. Хэлэлцүүлгийн үр дүнг хэрхэн харгалзан үзэх вэ? Тодорхой механизм байна уу?

  17. Энэ хууль батлагдвал хэрэглэгчид илүү итгэлтэй болно.

  18. Санхүүгийн боловсролыг дэмжих заалт оруулбал илүү үр дүнтэй.

  19. Гэрээний нөхцөлийг ойлгомжтой хэлээр бичих үүрэгтэй болгох нь зөв.

  20. Хэрэглэгч хохирсон тохиолдолд нөхөн төлбөр авах боломжийг тодорхойлох хэрэгтэй.

  21. Төслийг хэлэлцүүлж байгаа нь цаг үеэ олсон. Олон санал ирэх байх.

  22. Банкны үйлчилгээний чанарыг сайжруулахад энэ хууль тус болно гэж найдаж байна.

  23. This draft law seems important for protecting consumers in finance. I hope it gets proper public input.

Сэтгэгдэл үлдээх