АНУ-ын Зэвсэгт хүчний Стратегийн командлал цөмийн хүчний бэлэн байдлыг шалгах жил тутмын сургуулилалтаа эхлүүлснийг мэдэгджээ. Энэ нь “Global Thunder 27” нэртэй сургуулилалт юм.
Сургуулилалтын зорилго
Сургуулилалтын зорилго нь цөмийн хүчний бэлэн байдлыг дээшлүүлэх, стратегийн тогтоон барих хүчний аюулгүй байдал, найдвартай ажиллагаа, үр нөлөө, тогтоон барих чадавхыг бэхжүүлэхэд оршиж байгааг мэдэгдэлд онцолжээ.
АНУ-ын Зэвсэгт хүчний Стратегийн командлал “Global Thunder” сургуулилалтыг жил бүр тогтмол зохион байгуулдаг.
Хамааралгүй гэдгийг тэмдэглэв
“Аль нэг улс, бусад этгээдийн үйл ажиллагаа эсвэл дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын хариуд явуулаагүй” гэдгийг мөн тэмдэглэсэн байна. Сургуулилалт пүрэв гарагийн өглөө эхэлсэн.
