2026 оны эхнээс 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн 17 дуудлага бүртгэгджээ. 10 дугаар сард хоёр тохиолдол гарсан: Архангай аймгийн Ноогт нуурт автомашин живж, Хэнтий аймгийн Хэрлэн суманд хоёр хүүхэд мөсөн дээр тоглож байхдаа цөмөрч эсэн мэнд гаргагдсан байна.

Сүүлийн тохиолдлууд

10 дугаар сарын 20-нд Архангай аймгийн Ноогт нуурын мөс цөмөрч суудлын автомашин живсэн тухай дуудлага ирж, Онцгой байдлын байгууллага автомашиныг татан гаргаж иргэн Ч.Э-д хүлээлгэн өгчээ. 21-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хоёр хүүхэд мөсөн дээр тоглож байхдаа цөмөрч, голын эрэг рүү гарч чадахгүй байсан ч эсэн мэнд аврагдаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Анхааруулга

Гол, усны гадарга бүрэн хөлдөж амжаагүй, аюулгүй мөсөн бүрхүүл тогтоогүй энэ үед иргэд ухамсар хариуцлагагүй байдлын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй нөхцөлд орж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ гол, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх