Болгарын мэдээллийн агентлаг /BTA/-аас агентлагийн 105 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

Уг мэндчилгээнд:

Монголын үндэсний мэдээллийн агентлагийн дарга Х.Энх-Орших Танаа,

Монголын үндэсний мэдээллийн агентлаг үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойг тохиолдуулан Танд болон танай агентлагийн нийт хамт олонд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Энэхүү түүхэн ой нь танай бүс нутагт өрнөж буй үйл явдлын талаар олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэхэд агентлагийн гүйцэтгэж ирсэн чухал үүрэг, хувь нэмрийг үнэлэн дүгнэх сайхан боломж юм.

агентлагийн үйл ажиллагааны нэгэн онцлог нь мэдээ мэдээллээ үнэ төлбөргүй ашиглуулах зарчмыг баримталж ирсэн явдал билээ. Мэдээллээ ийнхүү чөлөөтэй түгээдэг нь мэдээ мэдээллийг шууд солилцох боломжийг бүрдүүлж, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтэд мэдээллийг илүү хүртээмжтэй хүргэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Түүхт 105 жилийн ойн баярын арга хэмжээ тань амжилттай болж, агентлагийн цаашдын үйл ажиллагаа улам өргөжин хөгжиж, хөгжин цэцэглэхийг хүсэн ерөөе гэжээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх