Сургалтын тухай

Монголбанк, Монголбанкны дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Авлигатай тэмцэх газар хамтран “ISO 37301 Нийцлийн менежментийн тогтолцоо”, “ISO 26000 Нийгмийн хариуцлагын удирдамж” сэдэвт сургалт зохион байгууллаа. 

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний холбогдох заалтуудын хэрэгжилтийг хангах зорилготой уг сургалтад Монголбанкны Хуулийн газар, Банкны хяналт шалгалтын газар, Эрсдэлийн үнэлгээ, дотоод аудитын газрын ажилтнууд болон арилжааны банкны төлөөлөл оролцов.

Уг сургалтаар  ISO 37301 стандартын хүрээнд нийцлийн менежментийн тогтолцооны ач холбогдлыг танилцуулж, байгууллагын үйл ажиллагааг хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэх асуудлыг авлигаас урьдчилан сэргийлэхтэй уялдуулан тайлбарлав. Мөн ISO 26000 удирдамжийн хүрээнд нийгмийн хариуцлага, ёс зүй, шударга үйл ажиллагааны зарчмуудыг тайлбарлаж, авлигыг үл тэвчих хандлага, хариуцлагатай байгууллагын соёлыг төлөвшүүлэхийн ач холбогдлыг онцолсон юм.

Ач холбогдол

Ач холбогдол

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх