“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагын албан хаагчид өнөөдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа.
Мод тарих арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв тэргүүтэй байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд гацуур, хайлаас, улиас зэрэг 3 төрлийн нийт 441 ширхэг мод тарьж, усалгаа, арчилгааг хийж гүйцэтгэв.









Энэхүү үйл ажиллагаа нь байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үндэсний хөдөлгөөнд эрүүл мэндийн салбарынхны оруулж буй хувь нэмэр юм.
Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг нээж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 140.9 сая модыг тарьж, ургуулаад байгааг онцоллоо.
Мод бүр ургаж, ногоон орчин тэлэхийн хэрээр бид ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй орчин өвлүүлэхэд нэг алхам ойртож байна. Жиргэх

Эрүүл мэндийн салбарынхан мод тарих хөдөлгөөнд нэгдсэн нь сайхан.
Тэрбум мод хөдөлгөөн чухал санаачлага.
Эмч нар байгаль хамгаалалд оролцож байгаа нь үлгэр жишээ.
Мод тарих нь эрүүл мэндэд ч ашигтай.
Үндэсний хөдөлгөөнд салбар салбараас нэгдэж байгаа нь баяртай. 😊
Эрүүл мэндийнхэн байгаль орчныг дэмжиж байгаа юм байна.
Тэрбум мод тарих зорилт биелэхэд тустай.
Салбарынхан нэгдэж байгаа нь хүч нэмж байна.
Байгаль хамгаалах ажилд эмч нар оролцох нь зөв. 😊
Энэ хөдөлгөөн цаашид үргэлжилнэ гэж найдаж байна.
Health workers joining the tree planting campaign is great.
Die Beteiligung des Gesundheitssektors ist eine positive Nachricht.
Медики присоединились к посадке деревьев, это хорошо.
医療関係者が植樹運動に参加するのは素晴らしい。
انضمام قطاع الصحة إلى حملة زراعة الأشجار أمر إيجابي.
卫生部门参与植树运动是好事。
El sector salud uniéndose a la plantación de árboles es excelente.
Мод тарих ажилд бүгд нэгдэх хэрэгтэй.