Аравдугаар сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд 285,761 хүүхдээс 36.2 хувь нь эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан бол Улаанбаатар хотод энэ үзүүлэлт 11.7 хувьтай байна.
Үзлэгийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн бөгөөд насны бүлгээр гурван настай хүүхдүүдийн 45.1 хувь, зургаан настай хүүхдүүдийн 38.8 хувь, 15 настай хүүхдүүдийн 26.9 хувь хамрагджээ.
Яагаад бага вэ
Нийслэлийн хамрагдалт улсын дунджаас 24.5 нэгж хувиар доогуур байгаа нь эцэг эхчүүдийн оролцоо, мэдээлэл хүртээмжийн асуудалтай холбоотой гэж үзэж байна. Эрүүл мэндийн яам хамрагдалтыг нэмэгдүүлэхээр арга хэмжээ авч байна.
